Шинэ хотыг Тулуй хэмээн нэрлэх Д.Лүндээжанцан гишүүний санал дэмжигдсэнгүй

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Аэросити, Майдар хотуудыг байгуулахтай холбогдуулан Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хэрэгцээ, шаардлагагыг тандан судалж дээрх тогтоолын төслийг боловсруулжээ. БХБЯ-наас “Аэросити хотод 32 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх урьдчилсан тооцоо гарсан. Эхний ээлжинд 1.7 их наяд төгрөг хэрэгтэй. Харин Майдар хотод нийтдээ 40 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт зарцуулахар төлөвлөсөн. Өнөө маргаашдаа …

Засгийн газар хуралдаж байна

Хуралдаанаар Концессын нэмэлт гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Яаралтай тусламжийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх эрүүл мэндийн салбарын хөгжил төсөл 5-ийн нэмэлт санхүүжилт” болон “COVID-19 шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөл, Иргэнд 2020 онд газар өмчлүүлэх нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэх бол …

COVID-19-ийн халдвар дэлхийн эдийн засгийг хэрхэн өөрчилж байна вэ

АНУ-ын Конгрессын судалгааны төвөөс тавдугаар сарын 1-нд нийтэлсэн судалгааны тайланд цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл COVID-19-ийн нөлөөгөөр сар бүр дэлхийн эдийн засгийн өсөлт 2 нэгж хувиар буурах, эдийн засгийн уналт хэр гүнзгий байхаас шалтгаалан олон улсын худалдаа глобал түвшинд 13-32 хувиар агшина гэсэн төсөөлөл гаргажээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн эдийн засагт энэ халдварт өвчин хэрхэн …

Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанатай утсаар ярилаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Ковид-19” цар тахлын Монгол Улс дахь нөхцөл байдал, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг ирэх долоо хоногт цахим хэлбэрээр болох НҮБ-ын АНДЭЗНК-ын 76 дугаар чуулганы нээлтийг Комиссын 75 дугаар …

Э.Бат-Үүл: Дахин төлөвлөлтийн зөв, бурууг сонгогчдоор шүүлгэе, эрх баригчид аа

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн үед МАН, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зүгээс миний эсрэг улайрсан гүтгэлэг явуулж байна. Тодруулбал Улаан бал нэвтрүүлэг Товч сайтын лайв мэдээг эх сурвалж болгон “Улсын баатрын балаг” хэмээх ээлжит гүтгэсэн нэвтрүүлгийг тавдугаар сараас эхлэн томоохон телевизүүдийн оргил цагаар төлбөртэйгөөр цацлаа. Нэвтрүүлэгт аав, …

НОСК-ийн өмчид байгаа орон сууцуудыг барьцаалан 100 тэрбум төгрөг зээлнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар Ковид-19 халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж буй 6409 төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг дэмжих, орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тус төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн харьяа охин компани байгуулан, …

Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө

Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим …

Халуун ус хязгаарлаж засвар хийх хуваарь батлагджээ

Энэ зун дулаан хангамжийн шугамд засвар хийх ажлын хуваарь батлагджээ. Засварын ажлын хугацаанд хэрэглээний халуун усыг хязгаарлах юм байна. Засварын үеэр дулааны сүлжээнд “0” зогсолт хийгдэхгүй тул таслах хаалтуудыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан шөнийн бригад байгуулан ажиллаж, графикт хугацаанаас өмнө дуусгахаар төлөвлөжээ.

Гэрэл зургийн анхны мастерууд тодорлоо

Гэрэл зурагт дурлагсад, хобби сонирхлоо болгосон хүмүүс нэмэгдэхийн хэрээр гэрэл зургийн тухай ойлголт, үнэлэмж, бүтээгчдийн тухай ойлголтыг шинэ түвшинд гаргаж, ялгамж ангиллыг тодорхой болгох шаардлага гарч ирж байна. Гэрэл зургийн аппарат барьсан бүхнийг гэрэл зурагчин гэх үү, эсвэл урлагийн энэ төрлөөр бүтээл туурвиж, ажил мэргэжлээ болгодог, амьдралын эх үүсвэрээ бүрдүүлдэг тэр тодорхой хэсгийг хэлэх үү …

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай цахим уулзалт хийв

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгутай 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Аугаа Их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан цахим хэлбэрээр уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар сайд нар харилцан хоёр орны ард түмэнд ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг хүргэлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу ялалтыг авчирсан ачтан хэн бүхний …