Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан

ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн …

ЦЕГ-т процессын дахин инженэрчлэлийн судалгааны явцыг танилцууллаа

Цагдаагийн ерөнхий газарт процессын дахин инженерчлэл хийх ажил 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэсэн бөгөөд нэгдсэн ажлын хэсгийн уулзалтаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас процессын дахин инженерчлэлийн хүрээнд хийсэн судалгаа, шинжилгээний сарын ажлын явцын мэдээллийг танилцууллаа. Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа, ЦЕГ-ын Дэд дарга бөгөөд …

“ХАМТЫН ХӨГЖИЛ-САЙН ТУРШЛАГА” ЗӨВЛӨГӨӨН ЭРДЭНЭТ ХОТОД ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулж буй “Хамтын хөгжил-Сайн туршлага” зөвлөгөөн Эрдэнэт хотод өнөөдөр эхэллээ. Төрийн байгууллагуудын эрсдэлийн удирдлага, дотоод аудит ба дотоод хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх, ойлголт мэдлэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 21 аймаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлага, албан хаагчдад эрсдэлийн удирдлага, дотоод аудит ба дотоод …

“ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ, ҮР ДҮНГ ҮНЭЛЖ, ДҮГНЭХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор “Хяналт-шинжилгээ хийх журам”, “Үнэлгээ хийх журам”, “Байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлж, дүгнэх журам”-ыг баталж, энэ оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас өнөөдөр 21 аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бодлого төлөвлөлт, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан албан …

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хяналт шинжилгээ хийх журам”, “Үнэлгээ хийх журам”, “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх журам”-ыг танилцуулах, хяналт шинжилгээ , үнэлгээний арга аргачлалыг зөв ойлгож хэрэглэх талаар яамдын хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан төрийн албан хаагчдыг арга зүй зөвлөмжөөр хангах чиг үүргийн …

“ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ҮНЭЛГЭЭ”-СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхыг сайжруулах хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулсан “Хөгжлийн бодлогын үнэлгээ” сургалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын албан хаагчид оролцлоо. Тус сургалтыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хөгжлийн үнэлгээний институтийн дэд захирал ноён Свен Хартен, үнэлгээний багийн ахлагч хатагтай Сара Дезири, үнэлгээчин хатагтай Сабине Пальмройтер нар …

“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар -ын нийт албан хаагчид “Тэрбум мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийт хороолол, Түргэний гол цэцэрлэгт хүрээлэнд 150 гаруй мод тарилаа. 2010 онд Монгол Улсын #Ерөнхийлөгчийн зарлиг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, 2021 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачлан өрнүүлснээр эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт …

Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно

Төрийн ордны “Их Монгол” танхимд 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийн үр дүнг танилцуулах үндэсний чуулган зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц систем (DME)-ийг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх …

ЦЕГ-т процессын дахин инженэрчлэлийн судалгаа ажил эхэллээ

Цагдаагийн ерөнхий газарт процессын дахин инженерчлэл хийх нэгдсэн ажлын хэсгийн уулзалтаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас процессын дахин инженерчлэлийг хийх судалгаа, шинжилгээний арга зүйг танилцууллаа. Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа, ЦЕГ-ын Дэд дарга бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Стратеги, бодлого, инновац, хөгжлийн …

Бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 06-р сарын 11-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна. 2025 оны 06-р сарын 11-ний 08 цагаас 2025 оны 06-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн …