Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2025 оны 02 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар …
Category Archives: Нийгэм
О.Алтангэрэл: О.Одбаярыг хохирогчоор тогтоох ажил үргэлжилж байна
Хууль зүйн сайд О.Алтангэрэл угаартаж нас барсан 6 хүний хэргийн материал задарсантай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр эрдэнэт хүний амь нас хохирсон явдалд эмгэнэл илэрхийлье. Энэ асуудлын эргэн тойронд болж байгаа явдлын талаар Хууль зүйн сайдын хувиар мэдээлэл өгч байна. Энэ хэргийн хохирогч Хууль зүйн яамны харьяа …
Continue reading “О.Алтангэрэл: О.Одбаярыг хохирогчоор тогтоох ажил үргэлжилж байна”
Сар гаруйн хугацаанд ГССҮТ-өөр 13799 хүн үйлчилгээ авсан байна
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 5-ыг хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт нийт 13799 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс 289 хүн цана чарганаас унаж бэртсэн шалтгаанаар тусламж үйлчилгээ авчээ. Үйлчилгээ авсан хүмүүсийн 165 нь 0-18 насны хүүхдүүд, 133 эрэгтэй, 156 нь эмэгтэй хүн байна.
Шведэд сургуулийн байранд гал нээсний улмаас 10 хүн амиа алджээ
Швед дэх насан туршийн боловсролын төвд нэгэн этгээд гал нээсний улмаас 10 хүн амиа алдсан тухай тус улсын цагдаа нар мягмар гарагт мэдэгджээ. Стокхолмоос баруун зүгт 200 км-ийн зайд оршдог Оребро хотын оюутны хотхонд энэ хэрэг гарчээ. Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон үүнийг “гэм зэмгүй хүмүүсийн эсрэг харгис хэрцгийгээр хүч хэрэглэсэн явдал” гэж тодорхойлжээ. Энэ бол Шведийн түүхэнд хамгийн олон хүнийг буудан хөнөөсөн аймшигт хэрэг гэж тэрбээр нэмж хэлсэн байна. …
Continue reading “Шведэд сургуулийн байранд гал нээсний улмаас 10 хүн амиа алджээ”
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 5-ны өдөр Баянхонгор, Хөвсгөл, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсэг, Архангай, Өвөрхангай, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон …
Continue reading “Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна”
32 мянган зуухыг гэр хорооллын айлуудад тараахыг зогсоожээ
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр сонсгол даргалагч Ж.Чинбүрэн, утааны эсрэг явж буй хэлэлцүүлгийн үр дүнд Нийслэлээс 32 мянган зуухыг гэр хорооллын айлуудад тараахыг зогсоосон. Энэ нь сонсголын том үр дүн, нөлөөллийн ажил болж байна гэлээ. Эргэн сануулахад, Нийслэлийн …
Continue reading “32 мянган зуухыг гэр хорооллын айлуудад тараахыг зогсоожээ”
Сайн дурын даатгуулагч НДШ-д 106.920 төгрөг төлнө
2025.04.01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20 хувиар нэмэгдэж, 792.000 мянган төгрөг болно. Үүнтэй холбоотойгоор сайн дурын даатгал төлөгч иргэд хөдөлмөрийн хөлсний шинэчлэгдсэн доод хэмжээнээс тооцож нийгмийн даатгалын шимтгэлээ төлнө. Өөрөөр хэлбэл 2025.04.01-нээс эхлэн 792.000 мянган төгрөгөөс тооцож, шинэчлэгдсэн дүнгээр 106.920 төгрөгийг төлөх юм. 2025.03.31 хүртэл хуучнаар буюу 660 мянган төгрөгөөс тооцон 89.100 төгрөгийн шимтгэл төлнө гэж НДЕГ-аас мэдээллээ.
Криминалистийн шинжилгээний хэлтэст техник хэрэгсэл гардуулав
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа дүүрэг дэх Криминалистикийн шинжилгээний хэлтсийн албан хэрэгцээнд шаардлагатай техник хэрэгслийг гардууллаа. Тэрбээр “Криминалистикийн шинжилгээний хэлтэс нь гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд чухал чиг үүрэгтэй оролцдог байгууллага” хэмээн онцлоод ажлын амжилт хүслээ.
“Хүүхдийн төлөө бидний оролцоо” зөвлөгөөн зохион байгуулав
Хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, соён гэгээрүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгох, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд хөндлөнгийн хяналт тавих, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий дүүргийн байгууллагын дэргэдэх Эцэг, эхийн зөвлөлийн “Хүүхдийн төлөө бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа.
“Тавхан хором хүлээе” аянд нэгдэв
Бага насны хүүхдийг зөв тээвэрлэх, хөдөлгөөн эхлүүлэхээс өмнө аюулгүй байдлыг шалгаж, бусдад зам тавьж өгдөг байх зэрэг бидний мэддэг атал хэрэгжүүлж чадахгүй байгаа зуршлыг дадал болгох зорилготой “Тавхан хором хүлээе” аянд Баянгол дүүргийн ГХУСАЗСЗ нэгдэв. Аяны хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчимд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төрөл бүрийн модуль сургалт, өдөрлөг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн …