Тээврийн хэрэгслийн дугаар илрүүлэгч камер суурилуулав

Улсын хэмжээнд анх удаа хүүхдийг гарцан дээр зам тээврийн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэхэд хяналт тавих зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар илрүүлэгч хяналтын камерийг 13 дугаар сургуулийн орчимд суурилуулав. Эрсдэл бүхий 11 сургуулийн судалгааг гаргалаа.

Олон улсын стандартад нийцсэн “Хүүхэд хамгаалах байр” нээв

Баянгол дүүрэг анх удаа хүчирхийлэлд өртсөн иргэдэд үйлчлэх “Түр хамгаалах байр”-тай боллоо. ИТХ-ын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар уг төслийг эхлүүлж, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3/02 тоот тогтоолоор дүүрэгтээ анх удаа олон улсын стандартад нийцсэн “Хүүхэд хамгаалах байр”-ыг байгуулан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нээсэн юм.

Яармаг орчмоор шөнөдөө -32 градус хүйтэн байна

Улаанбаатар хот орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад нутгаар -25…-27 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна. Багануур орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна. Тэрэлж орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос …

ХӨСҮТ: 2025-2026 он менингококктын дэгдэлтийн жил болно

Менингококкт халдвар авсан 3 настай хүүхдийн биеийн байдал хүнд, ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтүүлэн эмчлүүлж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийх үеэр хэллээ. Менингококкт нь агаар дуслаар дамждаг нянгийн халдвар. Маш өвөрмөц тууралт арьсан дээр туурч, тархины хаван болон хавдрын шокоор нас барах өндөр эрсдэлтэй өвчин. Ихэвчлэн 3-9 насны хүүхэд өвддөг байна. Уг халдварын вакцин хүүхдийн товлолт вакцинд …

Л.Энх-Амгалан: Битүүний өдрийг амралтын өдөр болгох санал гаргасан

Шинийн 1,2,3-ний өдөр амардаг. Харин энэ өдрүүд амралтын өдрүүд таарсан тохиолдолд нөхөж амардаг болъё гэдэг зохицуулалтыг хийхээр ярьж байна. Мөн битүүний өдрийг амралтын өдөр болгох санал гаргасан. Үндсэндээ цагаан сарын баяраар 4-6 өдөр амрах саналыг хэлэлцэнэ гэсэн үг.

МИАТ: “Зүрх мартахгүй” төслийн багийнхныг үнэ төлбөргүй тээвэрлэнэ

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК, Бундан төрийн бус байгууллагын “Зүрх мартахгүй” төсөл дээр хамтран ажиллахаар “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. Энэхүү санамж бичгийг байгуулснаар МИАТ ТӨХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Зүрх мартахгүй” төсөлд дэмжлэг үзүүлж, Бундан НҮТББ-ын эмч, албан хаагчдыг олон улс болон Монгол орны алслагдсан аймгууд руу очин төрөлхийн зүрхний өвчтэй, эмнэлгийн тусламж нэн …

Багш, сурагчдыг масктай хичээллэх чиглэл өгчээ

Ерөнхий боловсрол сургууль, их дээд сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхэлсэнтэй холбоотойгоор боловсролын ерөнхий газраас чиглэл хүргүүлжээ. Тодруулбал, ханиад томуугийн тархалттай холбоотойгоор бүх түвшний боловсролын сургалтын байгууллагуудыг амны хаалт тогтмол зүүх чиглэл өгчээ. Хүйтний эрч нэмэгдэхээс гадна танхимын сургалт эхэлснээр амьсгалын замын халдвар нэмэгддэг тул Боловсролын яам Эрүүл мэндийн яамтай хамтран ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад …

Жилд 4712 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож байна

Манай улсад өдөр бүр 1 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар шинээр оношлогдож, 2 хоног тутамд 1 эмэгтэй тус өвчний шалтгаанаар нас барж байна. Энэ нь жилд  4712 хүн умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож байгаа юм. Тиймээс вакцинаар эрт дархлаажуулах нь ирээдүйд үүсч болох эрсдэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм.  Умайн хүзүүний хавдрын шалтгаан хүний папиллома …

Шинэ төв цэвэрлэхийг наймдугаар сард ашиглалтад оруулна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын III хуралдаан өчигдөр боллоо. Эрдэмтэн, судлаачид, УИХ-д суудалтай нам, хувийн хэвшлийн төлөөлөл, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нар хуралдааныг өргөжүүлэн оролцож, Улаанбаатар хотын хөгжлийн төлөв, шинээр болон одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн …

Эхийн алдрын материалыг ирэх сарын 15-ныг хүртэл авна

Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одон шинээр авах эхчүүдийн материалыг ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авахаар болсон байна. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 1. Гараар бичсэн өргөдөл / “Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь” гэж өргөдлийн толгойг бичээд өөрийгөө товч танилцуулан, оршин сууж буй хаягаа бичиж, хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа …