НОСК-ийн өмчид байгаа орон сууцуудыг барьцаалан 100 тэрбум төгрөг зээлнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар Ковид-19 халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж буй 6409 төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг дэмжих, орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тус төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн харьяа охин компани байгуулан, …

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай цахим уулзалт хийв

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгутай 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Аугаа Их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан цахим хэлбэрээр уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар сайд нар харилцан хоёр орны ард түмэнд ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг хүргэлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу ялалтыг авчирсан ачтан хэн бүхний …

Төрд зүтгэсэн М.Энхсайханд шүүхээс 4.6 жил хорих ял оноов

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийг гурав хоног хэлэлцсэний эцэст шүүх шийдвэрээ гаргажээ. Нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад дараах шийдвэрийг гаргасан байна. Прокуророос …

Т.Ганболдын бүрдүүлсэн бие даан нэр дэвшигчдийн багт хэн хэн багтав

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд УИХ-ын сонгуульд салбар салбарын шилдгүүдээр багаа бүрдүүлж бие даан нэр дэвшихээ зарласан. Улс төрийн намуудын хулгай, хуйвалдаан хоёрт оролцож байгаагүй нэр цэвэр хүмүүс ийн нэгдсэн нь 2020 оны УИХ-ын сонгуулийн содон өнгө болж байна. Сонгогчид энэ удаад намыг биш хүнийг харж сонголтоо хийх нь олон судалгааны дүнгээс тодорхой …

Зургаан сарын хугацаанд хүүхэд бүр 100 мянган төгрөг авна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар хэд хэдэн шийдвэр гаргаснаа танилцууллаа. Энэ талаар Ерөнхий сайд танхимынхаа гишүүдтэй хамт мэдээлэл өгсөн юм. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100,000 төгрөг олгохоор боллоо. Одоо олгож буй 30,000 төгрөгийг 70,000-аар нэмэгдүүлж байна. Дөрөвдүгээр сарын үлдэгдэл 70,000 …

Сургалтын төвүүдийг хэзээ нээхийг Засгийн газар шийднэ

Улсын Онцгой комиссын 21 дүгээр ээлжит хурал Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын өрөөнд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Мэргэжлийн/богино хугацааны/ сургалт явуулж буй сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэж, УОК-ын тогтоол гаргалаа. Ингэснээр “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 139 …

Б.Ариунболд: Монголын төр 2012 оноос хойш төрсөн 800 мянган хүүхдээ ялгаварлаж болохгүй

НИТХ-ын төлөөлөгч асан Б.Ариунболд 25-р суваг тв-ийн “Ам нээвэл” ярилцлагад зочноор оролцохдоо Монголын төр иргэдээ ялгаварлаж болохгүй талаар сонирхолтой санал дэвшүүлжээ. Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй. Гэхдээ 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн иргэд үүнд хамаарна. Өөрөөр хэлбэл, 0-8 насны хүүхдүүд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагүй. Тиймээс өнөөдөр буюу 2020 …