2024 оны ИТХ -ын сонгууль Дундговь аймагт МАН ялалт байгууллаа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор МАН-аас мэдээлэл хийлээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэлэхдээ “Энэ удаагийн сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 21 аймгаас 14-т нь ялалт байгуулаад байна. Тухайлбал, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Увс, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймагт ялалт байгуулж, олонхын суудал аваад байна.

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрлэнэ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлахаа нийслэлийн удирдлагууд мэдэгдлээ.  Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах, Ѵ дулааны цахилгаан станц болон хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл, хөтөлбөрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч …

НИТХ: Авто машин, авто замын татварыг 3-5 дахин нэмэгдүүлэх төсвийг хэвээр нь баталлаа

НИТХ өнөөдөр хаалттай хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийн төслийг батлалаа. Ингэхдээ автомашин болон авто замын татварыг 3-5 дахин нэмэгдүүлэх асуудлыг хэвээр баталжээ. Энэ асуудалд иргэд олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж байсан тул НИТХ хаалттай хуралдаж, төсвөө чимээгүйхэн баталлаа гэж харахаар байна. Эргэн сануулахад,   НИТХ-аас автомашинд ногдуулах албан татварыг гурав дахин, Зам ашигласны төлбөрийг тав …

Б.Даваадалай: Монгол Улс 2030 он гэхэд нийт зээлийн 10 хувийг ногоон зээл болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монголын тогтвортой санхүүгийн форум-2024” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайтай форумын зорилго, хэлэлцэх агуулга, өмнөх чуулгануудаас гарсан үр дүнгийн талаар тодрууллаа. -Энэ удаагийн форумаар ямар асуудал хэлэлцэх вэ. Өмнөх форумуудаас юугаараа ялгаатай вэ? -Монгол Улсын хувьд нэн тулгамдсан асуудал бол уур …

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас саатуулжээ

МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хурал өнөөдөр болно. Хуралдаанаар танхимын шинэ Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдана. Танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас өнөөдөр өчигдөр буюу 11 дүгээр сарын 27-ны өдөр саатуулаад байна. Тэрбээр, өөрийн цахим хуудастаа “Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус …

Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид дараахь үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавьж байна. Нэг. АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ БАТЛАХ. Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч …

2025 онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөгт хүргэнэ

Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр жилд 600 орчим тэрбум төгрөг төвлөрдөг бөгөөд үүн дээр нэмж Үндэсний баялгийн сангаар дамжуулан 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулахаар тусгасан. Ингэснээр ирэх 2025 онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөгт хүргэнэ гэж салбарын яамнаас мэдээллээ. Түүнчлэн ипотекийн зээлийг амины орон сууц барих иргэдэд олгохоор төлөвлөж байгаа. …

НЗД-ын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалайг томиллоо

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Түмэндалайн Даваадалайг томиллоо. Т.Даваадалай нь инженер мэргэжилтэй, орос, англи хэлтэй бөгөөд 2006 онд ЕБ-ын 73 дугаар дунд сургуулийг, 2006-2011 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Санкт-Петербургийн Зам Харилцааны Их сургуулийг зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн. 2015-2017 онд Австрали улсын Күийсландын Их сургуульд менежментэд суурилсан …

Орон нутгийн сонгуулийн санал хураалт 20:00 цаг хүртэл үргэлжилнэ

Орон нутгийн сонгуулийн санал хураалт өглөө 07:00 цагаас улс орон даяар эхэлж 20:00 цагт дуусна. Мөн энэ цагт улсын бүртгэлийн төхөөрөмж автоматаар зогсоно. Үүнээс хойш дүн дамжуулах ажил явагдах юм. СЕХ-ны төв серверт хэсгийн хороодын санал тоолох төхөөрөмжийн дүнгүүд нэгтгэгдэх юм. Улсын хэмжээнд нийтдээ 2230 санал авах байр, 2600 төрийн албан хаагч ажиллана. Нийт 8030 …

Шинэ парламентын анхны намрын чуулган эхэллээ

Монгол Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаан нээлтээ хийж байна. 2024 оны сонгуулийн дүнд шинээр бүрдсэн таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентын намрын чуулганы нээлт 100 гишүүн буюу 74 хувийн ирцтэйгээр эхэллээ. 2024 оны намрын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас …