Онон голын 150 метр төмөр бетон гүүрийг барьж дууслаа

ОНОН ГОЛЫН ГҮҮРИЙГ УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХӨД БЭЛЭН БОЛЛОО Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт баригдсан Онон голын 150 метр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь 6 сарын өмнө дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Онон голын төмөр бетон гүүрийн ажлын гүйцэтгэгчээр “Гангүүр” ХХК шалгарч, Зам, тээврийн хөгжлийн …

“Монголын залуучууд музей”-д түүхэн эд өлгийн зүйлсийг хүлээн авч байна

Монголын Залуучуудын холбоо нь ирэх онд түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэх цөөн тооны байгууллагуудын нэг юм. Ази тивд ууганд тооцогддог Монголын Залуучуудын холбоо нь  100 жилийнхээ ойд зориулан бүтээж байгаа олон арга хэмжээнүүдийн  нэг болох “Монголын Залуучуудын Музей”-н ажлыг өргөн цар хүрээтэйгээр бүтээж, олон нийтэд таниулан дэлгэх зорилгоор  түүхэн эд зүйлийг хүлээн авч эхлээд байна. Иймд …

Төрд зүтгэсэн М.Энхсайханд шүүхээс 4.6 жил хорих ял оноов

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийг гурав хоног хэлэлцсэний эцэст шүүх шийдвэрээ гаргажээ. Нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад дараах шийдвэрийг гаргасан байна. Прокуророос …

Таван настай хүү автомашин жолоодож яваад баригджээ

Таван настай хүү аав, ээжийнхээ автомашиныг унаж яваад  цагдаад  баригдсан хэрэг АНУ-д гарчээ. Бяцхан хүү 3 доллар халаасалж, түүгээрээ мөрөөдлийн ламборжини машинаа авахаар Калифорни мужийг зорьж явсан нь энэ аж. Ээж нь түүнд мөрөөдлийн машиныг нь авч өгөхгүй гэж хэлсний дараа хүү өөрөө худалдаж авахаар шийдэж замд гарсан байна. Яг энэ үед аав ээж нь …

Ирэх хавраас өмнө коронавирусний эсрэг вакцин гарахгүй

Нью Йоркын их сургуулийн “Langone” төвийн эрдэмтэд,  “Pfizer” буюу АНУ-ын томоохон эмийн үйлдвэрүүдийн нэгдэл, Германд төвтэй “BioNTech SE”  биотехнологийн компанийн эрдэмтдийн баг коронавирусний эсрэг вакцин гаргахаар ажиллаж байгаа.  Тэгвэл тус багуудын эрдэмтэдийн нэг CNN агентлагт өгсөн мэдээлэлдээ ирэх жилийн дөрөв юмуу тавдугаар сараас өмнө вакцин гарна гэж хүлээлтгүй гэжээ. Эрдэмтдийн багийг ахалж буй Марк  Муллиганы …

Гэр хорооллын цахилгаан хэрэглэгчдэд аюулгүй байдлаа хангах зөвлөгөө өгч эхэллээ

“Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-иас хэрэглэгчдийг цахилгаанаас  үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын хэрэглэгчдийн гадна цахилгаан хангамжийн ашиглалтын байдалд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг эхлүүллээ. Тухайлбал жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт амьдардаг …

Т.Ганболдын бүрдүүлсэн бие даан нэр дэвшигчдийн багт хэн хэн багтав

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд УИХ-ын сонгуульд салбар салбарын шилдгүүдээр багаа бүрдүүлж бие даан нэр дэвшихээ зарласан. Улс төрийн намуудын хулгай, хуйвалдаан хоёрт оролцож байгаагүй нэр цэвэр хүмүүс ийн нэгдсэн нь 2020 оны УИХ-ын сонгуулийн содон өнгө болж байна. Сонгогчид энэ удаад намыг биш хүнийг харж сонголтоо хийх нь олон судалгааны дүнгээс тодорхой …

Зургаан сарын хугацаанд хүүхэд бүр 100 мянган төгрөг авна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар хэд хэдэн шийдвэр гаргаснаа танилцууллаа. Энэ талаар Ерөнхий сайд танхимынхаа гишүүдтэй хамт мэдээлэл өгсөн юм. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100,000 төгрөг олгохоор боллоо. Одоо олгож буй 30,000 төгрөгийг 70,000-аар нэмэгдүүлж байна. Дөрөвдүгээр сарын үлдэгдэл 70,000 …

Сургалтын төв, дамжааг нээхтэй холбоотой зөвлөмж

СУРГАЛТЫН ТӨВ, ДАМЖААНЫ ЗАХИРАЛ, УДИРДЛАГУУДАД   Коронавируст /КОВИД-19/ халдварын цартахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна.    Коронавируст /КОВИД-19/ халдварын цартахлын үед нийгмийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөг …

Тавдугаар сарын 7-нд нийтийн тээврийн чиглэлд гарах ӨӨРЧЛӨЛТҮҮД

Монгол Улсын шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаалын дагуу “Коронавируст /Ковид-19/ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ, дадлага сургуулилалтыг энэ сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08:00-18:00 цагийн хооронд иргэдийн хөл хорио, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн. Дээрх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг хаахтай уялдуулан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийг …