Сүүлийн 24 цагийн хугацаанд 2409 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс нийслэлд 1316, орон нутагт 1092 хүнээс халдвар илэрчээ. Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас 14 хүн энджээ.
Уг халдварт өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 22.158 иргэн, хөнгөн шинж тэмдэгтэй гэрээр эмчлүүлж буй 55.363 иргэн байна.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 323 мянга гаруй хүн коронавирусийн эсрэг нэмэлт 3-р тун хийлгэсэн байна.