Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хотын Захирагч дараах захирамжийг гаргажээ.
Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсооно. Мөн соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай тусгажээ.
Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн хувьд тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2021 оны 10 сарын 10-ны өдөрт шилжүүлэн, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов.