• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Лхагва, 5 сар 14, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Вейпнээс үүдэлтэй уушгины гэмтлийн улмаас 2807 хүн өвчилж, 60 хүн нас баржээ

Вейпнээс үүдэлтэй уушгины гэмтлийн улмаас 2807 хүн өвчилж, 60 хүн нас баржээ

2023/12/21
- Нийгэм
0

Нийслэлийн Боловсролын газраас Улаанбаатар хотын 9 дүүргийн ерөнхий боловсролын 205 төрийн болон төрийн бус сургуулийн сурагчдын дунд утаат болон электрон тамхи хэрэглэж буй хүүхдүүдийн судалгааг 2023 оны 12 сарын 05-ны өдрийн байдлаар гаргахад нийт 8938 хүүхэд хэрэглэж байна гэжээ. Эдгээр хүүхдүүдийн 6936 хүүхэд буюу 77.6 хувь нь хөвгүүд, 2017 хүүхэд буюу 22.4 хувь нь охид байна.

Vape буюу электрон тамхины эрүүл мэндийн сөрөг нөлөө

ДЭМБ-ын судалгаанаас никотин нь хүүхэд, өсвөр үеийнхэн, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд өндөр эрсдэл учруулдаг. Хүүхэд, өсвөр үеийнхний никотины хэрэглээ нь тархины хөгжилд хортой нөлөө үзүүлж, цаашлаад оюуны хомсдол, сэтгэл түгших эмгэг зэрэг урт хугацааны сөрөг үр дагаварт хүргэдэг. Жирэмсэн эмэгтэй никотин хэрэглэх нь ургийн тархины хөгжилд ижил төстэй сөрөг үзүүлдэг байна.

Цэнэглэгч шингэний найрлагад орсон бусад бодисууд эрүүл мэндэд  сөрөг нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон ч маш олон бодисын талаар баримт бүрдээгүй байна. Тухайлбал, ЭНДС, ЭНБДС-ийн зарим амт оруулагч нь аэрозолын хоруу чанарыг нэмэгдүүлдэг нь тогтоогдсон. Ваниль, синнмалдегид зэрэг алдегид төрлийн амт оруулагч нь бүтээгдэхүүний хоруу чанарыг нэмэгдүүлж байдаг бол цөцгийн тосны амтыг бий болгоход ашигладаг химийн нэгдэл нь облитеран борнхиолит өвчин үүсгэдэг.

АНУ-д 2019-2020 онд электрон тамхи, вейпнээс үүдэлтэй уушгины гэмтэл дэгдсэн нь эдгээр бүтээгдэхүүн хэр аюултайг харуулж байна. өвчний хяналтын төвүүдээс өгч буй хамгийн сүүлийн үеийн тоо мэдээгээр вейпнээс үүдэлтэй уушгины гэмтлийн улмаас 2807 хүн өвчилж, 60 хүн нас барсан байна.

Никотин агуулдаг, донтолт үүсгэдэг бөгөөд уушгины хүнд өвчлөл цоорол үүсгэх шалтгаан болдог. Хүүхдийн тархи 25 нас хүртэл хөгжиж байдаг тул хүүхэд, өсвөр насны хүүхдийн  тархины хөгжилд урт хугацаанд сөргөөр нөлөөлж, никотины донтолтод хүргэх эрсдэлтэй.

Өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхинд донтох магадлал 2 дахин нэмэгддэг.

Хэтрүүлсэн үед толгой дүүрэх, чих шуугих, толгой эргэх, бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Иймд Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд нэмэлт  оруулах төсөл /Хүүхэд, өсвөр үейинхий дунд VАPE буюу электрон тамхины хэрэглээний тухай/ -ийг боловсруулсан байна.

Уг журмын төсөлд иргэн та саналаа өгөхийг хүсвэл ЭНД ДАРНА УУ 

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13
Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Дуучин Ану мод тарихыг уриалжээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.