Ослын улмаас ГССҮТ-д 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан иргэн Б 1 дүгээр сарын 31-ний 10:30 цагт нас баржээ. Мөн дөрвөн хүний биеийн байдал хүнд, түлэнхийн тасагт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарсан, 3 хүний биеийн байдал тогтвортой, БЗДЭМТ-д эмчлүүлж байсан 2 хүн эмнэлгээс гарсан, 1 хүний биеийн байдал тогтвортой, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан 1 хүн эмнэлгээс гарсан нөхцөл байдалтай байна. Эмчлүүлж байгаа 8 хүний биеийн байдал тогтвортой, эмчилгээ үргэлжлэн хийгдэж байгаа юм.