• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 5 сар 25, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРЭЭР ҮЗҮҮЛЖЭЭ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРЭЭР ҮЗҮҮЛЖЭЭ

2020/08/02
- Нийгэм
0

Ковид-19 халдварын үед тодорхой бүсүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг гэрээр үзүүлжээ. Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл байгууллага хамтран Дархан-Уул аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27, 9, 24, 15, 30, 23, 1, 26-р хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Халдварт бус өвчин/Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тусламж, үйлчилгээний зайлшгүй шаардлагатай багцыг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд нэвтрүүлэх MOНГПЕН загвар” төслийг 2018 оны 6-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд холбогдох байгууллагууд төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй юм.


“Ковид-19” халдварын эрсдэл өндөртэй байгаа өнөө үед НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга, мэргэжилтнүүд 2020 оны 7-р сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны ӨЭМТ-д дэмжлэгт хяналт хийж ажиллажээ. Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч нар тухайн дүүргийн хороодод  цусны даралт өндөртэй хяналтын иргэдэд гэрээр очиж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн юм. Төслийн үр дүнд эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн биеийн байдал сайжирсан үр дүн гарч байсан. Тиймээс ч төслийг үргэлжлүүлэн явуулж буйг албаныхан хэлж байлаа. Түүнчлэн зүрх судасны өвчлөлийн хяналт сайжирч, уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрсдэлийг бууруулах, эмчилгээний зөв сонголт, системтэй зөвлөгөө өгөх зэрэг үр дүн гарч, анхан шатны тусламж үйлчилгээ цахимд бүрэн шилжиж байгаад төслийн гол ач холбогдол оршиж байгаа юм байна.

 

Эх сурвалж: НЭМҮТ

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ
Нийгэм

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

2025/05/23
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

2025/03/07

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • МИАТ: Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Стандарт бус зодог шуудагтай бөхчүүдийг бөхийн барилдаанд оролцуулахгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Зөгийн бал нь хоолойг чийгшүүлж хуурай ханиалгыг намдаадаг

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.