• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 5 сар 25, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
УБ-Өмнөговийн чиглэлд анхны тусламжийн цэг ажиллаж эхэлжээ

УБ-Өмнөговийн чиглэлд анхны тусламжийн цэг ажиллаж эхэлжээ

2020/08/06
- Нийгэм
0

 

Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд Төв  аймгийн ногоон Довын даваа, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Луус, Хулд сум, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумд дахь замын хажуугийн үйлчилгээний газрууд болон Төв, Дундговь, Өмнөговь аймгийн авто замд  байрлах цагдаагийн хяналтын 5 цэгийг   түшиглэн  “Анхны тусламж”-ийн цэг байгуулжээ. Энэ ажлын хүрээнд  олон нийтэд анхны тусламжийн мэдлэг олгох сургалтанд тухайн хэсэгт ажиллаж буй цагдаагийн албан хаагч, Авто зам засвар арчлалтын компанийн, Төлбөр хураах цэгийн албан хаагч, ажилчид, иргэд зэрэг нийт 198 хүнийг хамруулж,  осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, гэмтсэн үед үзүүлэх анхан шатны тусламжийг хэрхэн зөв хийх талаарх гарын авлагаар хангажээ. Уг ажлыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас Эрүүл мэндийн яам, Тээврийн цагдаагийн алба, , Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 163 дугаар тогтоолоор батлагдсан “Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд явуулжээ.

Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 500 гаруй хүн зам, тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна. Зам тээврийн ослоор амиа алдсан хүний 70 орчим хувь нь анхны тусламж авч амждаггүйн улмаас нас бардаг гэсэн олон улсын судалгаа байдаг. Тиймээс ч хөдөө орон нутаг зам дагуу анхны тусламжийн төв байх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм. Цаашид ч нэмэгдүүлэх чиглэлд анхаарах шаардлагатай байгааг холбогдох хүмүүс онцолж байна.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ
Нийгэм

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

2025/05/23
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

2025/03/07

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • МИАТ: Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Стандарт бус зодог шуудагтай бөхчүүдийг бөхийн барилдаанд оролцуулахгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Зөгийн бал нь хоолойг чийгшүүлж хуурай ханиалгыг намдаадаг

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.