Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины эхний тунд 77, хоёр дахь тунд 186, нэмэлт сэргээх тунд 1976, нийт 2239 иргэн вакцин хийлгэсэн байна. Харин өнөөдөр явуулын 21 баг, суурин 48 цэгт 303 эмч, ажилтан ажиллаж, 4438 иргэнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж хамрагдах боломжтой бөгөөд цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллах юм.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.6 хувь, хоёр дахь тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.8 хувь буюу 198 мянга гаруй хүн вакцин хийлгэсэн байна.
- Зорилтот бүлгийн буюу 2933 (24.6 хувь) жирэмсэн эх,
- 12-15 насны 67.279 (75.7 хувь), 1
- 6-17 насны 26.413 (77.9 хувь) хүүхэд тус тус вакцины бүрэн тунд хамрагджээ.
Жич: Нэмэлт тунгийн вакцинд I, II тундаа бүрэн хамрагдаад гурван сараас дээш хугацааг өнгөрүүлсэн иргэдийг хамруулж байгаа. Мөн коронавирусийн халдвар аваад эдгэснээс хойш 21 хоногийн дараа нэмэлт вакцинд хамрагдах боломжтой.