Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өчигдөр эхэлсэн. Энэ жил дүүргийн эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдан, тэнцсэн цэргүүдийг шууд алба хаах ангиудад нь хуваарилахаар зохион байгуулж байна:
Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр зүрхний бичлэг хийн, эхо, рентгенд харж, иж бүрэн шинжилгээ хийнэ. Ковидоор өвчилж бүрэн эдгэрсэн иргэдийг цэрэгт татаж байгаа боловч уушгиндаа ямар нэг үлдэцтэй хүнийг цэрэгт татахгүй гэлээ.
Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт тэнцсэн иргэдээс ковидын шинжилгээ авч байгаа юм. Цэргийн анги дээр хуваарилагдан очсоны дараа дахин шинжилгээ авах аж.
Цэрэг татлага 10 сарын 21-нээс 24-ний хооронд дүүрэг тус бүр дэх цэрэг татлагын байранд үргэлжилнэ.
ДҮҮРГҮҮДИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙРУУД:
Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” цогцолбор сургууль (96-р сургууль)
Баянзүрх дүүрэг – Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль
Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг – “Өнөр” цогцолбор сургууль (83-р дунд сургууль)
Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль
Чингэлтэй дүүрэг – Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль
Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль
Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль