Өнөөдөр Нийгмийн бодлогын Байнгын хорооны хуралдаанаар ирэх оны улсын төсвийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ковидын халдвараар өвчлөөгүй 2,7 сая хариуцлагатай иргэнд талархлаа илэрхийлж, нэг удаагийн урамшуулал олгох санал гаргалаа.
Тэрбээр, "Ковид-19 тусаагүй, дархлаагаа сайн дэмжээд өөрийнхөө төлөө хариуцлагатай байгаа 2,7 сая орчим иргэндээ талархлаа илэрхийлж, тэр хүмүүст нэг удаагийн дэмжлэг юм уу сувилалд хамруулах байдлаар, 2022 оны төсөвт иймэрхүү хүмүүстээ яаж хандах талаар бодолцох хэрэгтэй. Нийгэмдээ хариуцлагаа ухамсарлаад, цар тахлаас өөрийгөө болоод эргэн тойрноо хамгаалаад явж байгаа 2,7 сая хүндээ бид талархах ёстой. Хүмүүс хараад, биеэ зөв авч явдаг, эрүүл байдаг, дархлаатай байдаг хүмүүсээ ингэж гоё урамшуулдаг юм байна. Би бас анхаарах ёстой юм байна гэсэн ёс зүй төлөвшүүлж, төсөв төлөвлөгөөтэйгөө уях ёстой" гэлээ.