Цусны даралт ихсэлт нь бөөрийг өвчлүүлдэг гэдгийг эмч нар анхааруулж байгаа юм. Таны бөөр цуснаас илүүдэл шингэнийг шүүж, хаягдлыг гадагшлуулах үүрэгтэй. Цусны даралт тогтмол өндөр байх нь бөөрний судсыг гэмтээж, бөөрний хүнд хэлбэрийн өвчлөлийн (нефропати) шалтгаан болдог аж.
Цусны даралт ихсэхэд нөлөөлөх гол хүчин зүйлс нь өөх тосны өндөр хэрэглээ, амьдралын буруу хэв маяг, таргалалт юм.
Цусны даралт ихсэх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Хүн бүр цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэхийн тулд тодорхой алхам хийх хэрэгтэй. Үүнд:
- Өөх тос багатай хоол хүнс хэрэглэх
- Эрүүл хооллолт
- Идэвхтэй хөдөлгөөн
- Тамхинаас татгалзах
- Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
- Стрессээ зохицуулах
- Өөх тос бууруулах эм бэлдмэл хэрэглэх буюу сайн өөх тос болох Омега-3 хэрэглэж өөх тосны хэмжээгээ хэвийн түвшинд байлгах шаардлагатай.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв