• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 5 сар 27, 2023
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
ЭМЯ болон харьяа эрүүл мэндийн 22 байгууллага “Алхангаа ярилцъя” хөдөлгөөн өрнүүлэв

ЭМЯ болон харьяа эрүүл мэндийн 22 байгууллага “Алхангаа ярилцъя” хөдөлгөөн өрнүүлэв

2022/06/13
- Нийгэм, Спорт
0

Эрүүл мэндийн яам 2017 оноос ДЭМБ-ын “Walk the Talk” хөдөлгөөнд нэгдэн жил бүр хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, алхалтын ач холбогдлыг сурталчлах ажлыг зохион байгуулж ирсэн.

Энэ хүрээнд 2022 оны 06-р сарын 12-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Эрүүл мэндийн яам болон харьяа эрүүл мэндийн 22 байгууллага хамтран эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцууллаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ, “Walk the Talk”  нь Хэлж байгаагаа ажил хэрэг болгох, ярьж буй зүйлээ өөрийнхөө үйлдлээр харуулах гэсэн утгатай хэлц үг юм. Бид алхах нь эрүүл мэндэд тустай гэдгийг зөндөө сонссон, мэддэг, алхах хэрэгтэй гэж ярьдаг боловч өөрсдөө алхдаггүй, өдөр тутмын амьдралдаа хэвшил болгоогүй байдаг. Тиймээс өөрсдөө алхаж, идэвхтэй хөдөлгөөн хийж, илүүдэл жингээсээ салцгаая" хэмээн уриаллаа.

Энэ жил “Алхангаа ярилцъя”  арга хэмжээний цар хүрээг өргөтгөн Монголын явган алхагчдын холбоотой хамтран “4 аймаг 400 км” уртын явган алхалтыг Алтай, Хангай, Говийн бүс нутаг,  Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт зохион байгуулж хүн амд алхалтын ач холбогдлыг сурталчлав.

Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Доктор Такеши Касай, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцлоо.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Хахууль авч байх үйлдэл дээрээ баригдсан “Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулууны хэрэг юу болов? 
Нийгэм

Хахууль авч байх үйлдэл дээрээ баригдсан “Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулууны хэрэг юу болов? 

2023/05/26
"Монгол гэр бүл"-өдөрлөг зохион байгуулав
Нийгэм

"Монгол гэр бүл"-өдөрлөг зохион байгуулав

2023/05/15

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Хахууль авч байх үйлдэл дээрээ баригдсан “Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулууны хэрэг юу болов? 

    Хахууль авч байх үйлдэл дээрээ баригдсан “Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулууны хэрэг юу болов? 

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • 60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Хоёр хүний шинжилгээний корона вирус илэрлээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн иргэн, ААН-ийг илрүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗАСГИЙН ГАЗАР ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТОЙ НЯГТ ХАМТРАН АЖИЛЛАНА

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.