• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 5 сар 11, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ШИЙДВЭРИЙН ТАЛААР ЭДИЙН ЗАСАГЧДЫН БАЙР СУУРЬ

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ШИЙДВЭРИЙН ТАЛААР ЭДИЙН ЗАСАГЧДЫН БАЙР СУУРЬ

2022/06/24
- Нийгэм
0

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 2 дугаар улирлын ээлжит хурлаа хийлээ. Энэхүү хурлаас эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөвийг харгалзан бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөн 10 хувьд хүргэх шийдвэр гаргаад буй. Шийдвэрийн талаар хөндлөнгийн эдийн засагчдын байр суурийг хүргэе.

Эдийн засагч Д.Оюунбадам: Инфляцын өсөлтийг сааруулахад хувь нэмэр оруулах үүднээс мөнгөний хумих бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй

“Инфляци 15 хувьд хүрсэнээс гадна цаашид улам өсөх хандлага ажиглагдаж байгаа тул мөнгөний бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэснийг зөв арга хэмжээ гэж харж байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, тээвэр, логистикийн саатал, тээврийн зардлын өсөлт зэргээс шалтгаалсан шатахуун, хүнс болон импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа статистик мэдээлэл гарсан. Гэсэн хэдий ч инфляцын өсөлтийг сааруулахад хувь нэмэр оруулах үүднээс мөнгөний хумих бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Инфляцийг тогтворжуулахын тулд Монголбанкны зүгээс мөнгөний бодлогын арга хэмжээ авахаас гадна Засгийн газрын зүгээс мөн төсвийн зарлагын асуудалд анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, эдийн засгийн хүндрэлтэй үед тэвчиж болох төсвийн хөрөнгө оруулалтын зарим төсөл, засварын ажлыг хойшлуулж, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгох замаар илүүтэй дэмжих зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй юм” гэсэн байр суурь илэрхийлэв.

Ж.Дэлгэрсайхан: Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлсэн нь өнөөдрийн нөхцөл байдалд нийцтэй шийдвэр

 

СЭЗИС-ийн профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан“Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг ерөнхийд нь дэмжиж байна. Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж бусад бодлогын нэмэлт тохиргоо хийгээгүй нь өнөөдрийн нөхцөл байдалд нийцтэй шийдвэр. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд, үнийн өсөлт өндөр байгааг бид бүгд мэдэж байгаа. Үнийн өсөлтөөр дамжсан дарамт иргэдийн амжиргаанд хүчтэй сөрөг нөлөөлж байгаа нь мөн тодорхой. Энэ хүнд нөхцөл байдал нь макро бодлогын амаргүй сонголтыг бидэнд тулгаж байна. Иймээс мөнгөний бодлогын хувьд харьцангуй бага хүүгийн өсөлтийг сонгосон нь зөв байх боломжтой.

Гэхдээ энэхүү үнийн өсөлтийг дан ганц мөнгөний бодлогоор хянах, удирдахыг хүчтэй оролдох нь эдийн засгийг эрсдлүүлэх нөхцөлтэй юм. Эдийн засаг хоёр жилийн хөл хорио, бусад хязгаарлагдмал нөхцөл байдлын дараа эргэн сэргэх шинж тэмдэг мэдрэгдэж эхэлж байгаа үед мөнгөний нийлүүлэлтийг огцом бууруулах нь ирээдүйн эрсдэлийг нэмэгдүүлэх хандлагатай юм.

Нөгөө талаас үнийн өсөлтийн үндсэн шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдол, тээврийн үнийн өсөлт, тээврийн хугацааны асуудал. Үүн дээр нэмээд валютын ханшаар дамжсан импортын үнийн өсөлт нөлөөлж байна. Үүний эсрэг тэмцэх үндсэн арга нь мөнгөний захаас илүү нийлүүлэлтийн доголдлыг арилгах, экспортыг нэмэгдүүлэх явдал. Харамсалтай нь бид үүний эсрэг дорвитой зүйл хийх боломж хязгаарлагдмал байгаа нь эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Иймд мөнгөний хэт хумих бодлого явуулах нь энэ эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг даамжруулж болзошгүй юм.

Мөнгөний бодлогын хорооны шийдвэртэй санал нэг байгаа боловч зарим дүгнэлтийг анхаарч цаашдын арга хэмжээгээ төлөвлөх хэрэгтэй гэж үзэж байна. Миний хувьд өнөөгийн Монгол Улсын нөхцөл байдал стагфляцын шинжтэй байна гэж үзэж байна. Эдийн засгийн уналт, үнийн өсөлт нь үүнийг тодорхойлж байна. Энэ нь удаан үргэлжилсэн тохиолдолд эдийн засагт хүчтэй сөрөг нөлөөллийг бий болгоно. Ялангуяа орлого багатай, ядуу иргэдийн амжиргааг доройтуулна. Харин энэхүү нөхцөл байдлыг үгүйсгэх мэт харагдаж байгаа хөдөлмөрийн зах зээлийн бага зэрэг сэргэлт, иргэдийн хэрэглээнд хууртах хэрэггүй. Энэ нь эрүүл мэндийн шалтгаантай энэхүү онцгой хямралын дараах жам ёсны үзэгдэл гэж би хувьдаа үзэж байна. Учир нь 2 жил хөл хорио, хязгаарлагдмал нөхцөлд байсан иргэд, ААН-үүд хөдөлгөөнд орох нь тодорхой. Энэ нь зарим үзүүлэлтийг эерэг харагдуулж байна. Гэтэл энэ хөдөлгөөнд орсон байдлыг дэмжих суурь нөхцөл бүрдээгүй гэдгийг санах хэрэгтэй” гэсэн юм.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.