• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 5 сар 10, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
ХАБ, эрүүл ахуй, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр Герман улстай хамтран ажиллана

ХАБ, эрүүл ахуй, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр Герман улстай хамтран ажиллана

2023/11/16
- Нийгэм
0
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Хэльмут Кульцийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн нарийн ур чадвар эзэмшүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах боломжтой талаар талууд ярилцлаа.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар улс хоорондын ойлголцол, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх “Хөгжлийг дэлхий дахинд сайн дурын хөтөлбөр” –ийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хамтарсан мэдэгдэлд амжилттай гарын үсэг зурсан. Энэ хүрээнд залуучуудыг харилцан солилцож, сайн дурын ажил, үйлчилгээнд оролцуулах замаар хоёр талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуучуудын соёл, боловсрол, иргэний үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, нийгмийн оролцоог дэмжих, улмаар хамтдаа сурч боловсрох боломж олгох, хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар эзэмшүүлэхийг зорьж буй юм. 2024 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг талууд онцолж, ойн хүрээнд хамтын ажиллагааг олон нийтэд таниулах, шинэ улмаар шинэ шатанд гаргахад харилцан хамтран ажиллахаа илэрхийллээ.
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.