• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 5 сар 10, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Ханжоу-2023 Азийн зуны спортын IV пара наадамд амжилттай оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Ханжоу-2023 Азийн зуны спортын IV пара наадамд амжилттай оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүллээ

2023/11/16
- Нийгэм
0
Азийн зуны спортын IV пара наадам БНХАУ-ын Ханжоу хотноо 2023 оны 10 дугаар сарын 22-28-ны хооронд болж, 44 орны 3000 гаруй тамирчид спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдсөн. Манай Улсаас тус наадамд жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон зэрэг спортын 14 төрлөөр 68 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальтай эх орондоо ирлээ.
Азийн зуны спортын IV наадамд түүхэн амжилт гаргасан тамирчид болон баг дасгалжуулагчдыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон бусад холбогдох удирдлагууд хүлээн авч, баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ "Спорт хүний бие бялдар оюун санааг хөгжүүлж төлөвшүүлэхээс гадна тууштай хичээллэж тив дэлхийд амжилт гаргана гэдэг асар их хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм. Бусдад үлгэр дуурайл болж, урам зориг өгч Азийн наадамд амжилттай оролцсон Та бүгдээр бахархаж байна. Улам их амжилт гаргахыг хүсье” гэсэн юм.
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.