2023 оны 12 дугаар сарын 25-наас 2024 оны 01 дүгээр сарын 03-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Хур тунадас: 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 26-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээ, 2024 оны 01 дүээгр сарын 01-нд төв болон зүүн аймгуудын хойд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 25-нд тал, хээрийн нутгаар, 28-д Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -7...-12 градус, өдөртөө +3...-2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 29-нд цас орно. Бүх хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 29-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-28 градус, бусад хэсгээр -16...-21 градус, өдөртөө бүх хэсгээр -7...-12 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦУОШГ