Хотын дарга Х.Нямбатаар ТҮК-ийн ажилтнуудын цалинг жолооч нарын адил 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэнэ гэж мэдэгдсэн билээ. Энэ дагуу ирэх сараас шинэчилсэн цалингийн системээр явах бэлтгэл ажлыг хангажээ. Энэ тухай Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү "Маргааш буюу зургадугаар сарын 1-нээс эхлэн ажилчдын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхээр болсон талаар мэдэгдлээ.
Мөн ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцах хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон билээ.