• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Баасан, 6 сар 6, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Дональд Трамп 52,5 хувийн санал авч тэргүүлж байна

Дональд Трамп 52,5 хувийн санал авч тэргүүлж байна

2024/11/06
- Дэлхий
0

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байгаа билээ. Ихэнх мужид санал хураалтын байрууд орон нутгийн цагаар 07:00-09:00 хооронд буюу Улаанбаатарын цагаар 20:00-22:00 цагт нээгдсэн. Харин санал хураалт мужуудаасаа хамаарч орон нутгийн цагаар 19:00-23:00 цагт хаагдах юм.

Одоогийн байдлаар Дональд Трамп 52,5 хувийн санал авч тэргүүлж байна. Мэргэжилтнүүдийн урьдчилан таамагласан дүнгээр гол хоёр намаас дэвшиж байгаа гишүүдийн дунд ойрын жилүүдэд байгаагүй өрсөлдөөнтэй сонгууль болно гэж үзэж байна. Камала Харрисын Ардчилсан Нам либерал үзэл баримтлал, иргэний эрх, эрх чөлөөг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэдэг. Харин Доналд Трампын Бүгд Найрамдах Нам татварыг бууруулж, Засгийн газрыг цомхотгох, мөн цагаачлал, үр хөндөлтийг хязгаарлах бодлого явуулдаг.

Энэ өдөр АНУ-ын иргэд Ерөнхийлөгчөөс гадна Конгрессын гишүүдийг давхар сонгодог. АНУ-ын Конгресс нь 435 суудалтай Төлөөлөгчдийн танхим, 100 суудалтай Сенатын танхимаас бүрддэг. Эдгээр танхим хуулиудыг баталж, Цагаан ордны үйл ажиллагааг хянах, шаардлагатай бол хориг тавих эрх мэдэлтэй.

Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж дэлхийн хөрөнгийн зах зээл савлах төлөвтэй байна. АНУ-ын эдийн засаг дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэгийн зэрэгцээ голлох өрсөлдөөн өрнөж буй хоёр нэр дэвшигчийн хувьд АНУ болон БНХАУ-ын худалдааны харилцаа, төсөв, бодлогын хүү, геополитик зэрэг гол асуудлаар өөр, өөр байр суурийг илэрхийлсэн нь аль нэр дэвшигч ялалт байгуулахаас шалтгаалж санхүү, хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: CNBC Mongolia , BBC

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

НҮБ-ын тэргүүн эв нэгдэлтэй байхыг уриаллаа
Дэлхий

НҮБ-ын тэргүүн эв нэгдэлтэй байхыг уриаллаа

2025/01/01
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах санал дэмжигдлээ
Дэлхий

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах санал дэмжигдлээ

2024/12/15

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • НЭМҮТ: Маскаа зүүж, гараа тогтмол угаацгаая

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Явганаас унах нь ясны хугарал, тархины битүү гэмтэл авах эрсдэлтэй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Стандарт бус зодог шуудагтай бөхчүүдийг бөхийн барилдаанд оролцуулахгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.