"Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр"-т 10 мянга гаруй хүүхэд залуус хамрагдлаа

Ж.Халиун
2025/11/15

“Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр /2025.11.14/боллоо. Арга хэмжээний нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар оролцож, Мазаалай баавгай бол Монголын биологийн олон янз байдлын бэлгэдэл бөгөөд түүнийг хамгаалах үйлсэд хүүхэд бүрийн оролцоо чухал гэдгийг онцлов.

“Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” сургалт, үйл ажиллагаанд, нийслэлийн 20 гаруй сургуулийн, Техник технологийн политехник коллежийн нийт 10 мянган гаруй суралцагчийг хамруулсан байна.

Хөтөлбөрийн хүрээнд музейн боловсролд суурилсан музейн өмнөх – музей дэх – музейн дараах гурван үе шаттай сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлж, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулсан таван түвшний сургалтын хөтөлбөр, багшийн зөвлөмж, суралцагчийн хөтөч гарын авлага боловсруулан түгээсэн байна. Энэ нь боловсрол болон музейн орчныг уялдуулсан цогц арга зүйгээр хүүхэд, залуусыг мазаалай баавгайн экосистемийн ач холбогдол, биологийн олон янз байдлын үнэт зүйлд танин мэдүүлэхэд чиглэсэн юм.

“Үндэсний бахархалт амьтан-мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийн үр дүнд:

Сурагчид мазаалай баавгай болон Монгол орны ховор, нэн ховор амьтдын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг мэдээлэлтэй болж, биологийн олон янз байдлын үнэ цэнийг ойлгоно.

Экосистемийн ач холбогдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаарх ойлголт гүнзгийрч, байгаль хамгаалах зөв хандлага төлөвшинө.

Хүүхэд, залуусын байгаль хамгаалах үйл хэрэгт оролцоо, идэвх санаачилга нэмэгдэж, иргэний нийгмийн хариуцлагыг ухамсарлана.

Ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа бодитоор тусгагдаж, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжнө.

Экологийн боловсрол болон тогтвортой хөгжлийн боловсролын тогтолцоо сайжирч, төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулна.

Танхимын сургалтыг хичээлээс гадуурх үйл ажиллагаатай хослуулан зохион байгуулсан энэхүү арга зүйг улсын хэмжээнд бусад сургуулиудад нэвтрүүлэх бүрэн боломжтой юм.

БОУАӨЯ цаашид энэхүү хөтөлбөрийг улс орон даяар үе шаттай өргөжүүлж, бүх аймаг, сумын сургуулийн хүүхдүүдийг хамруулах зорилт тавиад байна.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ Өчигдөр
Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно 2026/04/29
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын… 2026/04/29
Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бү… 2026/04/29
ЗӨВЛӨГӨӨ: Марафоны өмнөх өдөр алкохол хэрэглэхийг хориглоно 2026/04/29
Баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга… 2026/04/29
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хааха… 2026/04/27
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/04/25
“Туулын хурдны зам” төслийг зогсоолоо 2026/04/22
Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж олгоно 2026/04/22
Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгү… 2026/04/22
721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр ү… 2026/04/17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан… 2026/04/17
Төрийн албан хаагчид ирэх даваа гарагаас нэг өдөр цахимаар а… 2026/04/17
Асан хот Солонгост сургууль төгсөгчдийн холбоог дэмжин хамтр… 2026/04/16
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ то… 2026/04/15
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос ч… 2026/04/15
Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ 2026/04/15
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхита… 2026/04/15
Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх а… 2026/04/14