УИХ-ын гишүүн Ж.Галбадрах Япон Улсын Обирин Их Сургуулийн J.F.Oberlin University-гийн хүндэт доктор цол хүртлээ. Тэрбээр, "Боловсролын салбарт 40 гаруй жил ажиллаж, бүх шатны сургуульд багшилж, сургуулиуд удирдаж ирсэн хүний хувьд гадаад орны нэр хүндтэй их сургуулийн хүндэт доктор цол хүртэнэ гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Улсын хөгжил хүний хөгжлөөс, хүний хөгжил чанартай боловсролоос хамаардаг. Японы хөгжлийн нууц боловсролдоо байгааг олж харж, япон хэв шинжийн сургуулийг үүсгэн байгуулж, салбар сургуулиуд байгуулж, олон зуун төгсөгчиддөө чанартай боловсрол эзэмших боломж олгож ирснийг минь хэлж, Обирин Их Сургуульд 31 төгсөгчөө сургасан, хийсэн судалгаа бүрээ бодит үйл хэрэг болгохыг зорьж ирсэн зэрэг амжилтыг минь өндрөөр үнэлж энэхүү цолыг олгож буйгаа Хатаяма захирал онцлон танилцууллаа. Олон сайхан нөхөд минь баярыг хуваалцахаар ирсэнд маш их талархаж байна" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)