Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан өнөөдөр /2025.01.16/ Пүрэв гаригт “хязгаарлалт хийгдэж болзошгүй” байршлуудыг хүргэж байна. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд 12:00-14:00 хүртэл цахилгаан хязгаарлах юм байна. Иймд УБЦТС ТӨХК-аас эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангаж халаагуурынхаа горимыг багасгах, заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж тогоо тохируулахыг уриалж байна.
Category Archives: Нийгэм
Өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 15-18-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2025 оны 01 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, …
Continue reading “Өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна”
И-баримт сугалааны тохирол 1-р сарын 15-ны өдөр явагдана
2024 оны IV улирлын төлбөрийн баримтаа 2025 оны 1-р сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлсэн иргэд НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах юм. 2024 оны 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулах и-баримт сугалааны тохирол 1-р сарын 15-ны 13.00 цагт Боловсрол суваг телевиз, e-barimt вэб болон гар утасны апп-аар орон даяар …
Continue reading “И-баримт сугалааны тохирол 1-р сарын 15-ны өдөр явагдана”
1000 төгрөг төлж зорчих зохицуулалтыг хойшлуулжээ
Нийтийн тээврээр хөнгөлөлтгүй зорчдог иргэд 1000 төгрөг төлж зорчих зохицуулалтыг хойшлууллаа. Программ хөгжүүлэх ажил удааширсан тул түр хугацаагаар хойшлуулж байгааг албаныхан мэдээлэв. Зорчигчид 1000 төгрөгийн төлбөр хийснээр өдөртөө дөрвөн удаа үнэгүй зорчих эрхтэй болох юм. Үүнд хугацаа хамаарахгүй. Харин дөрвөөс дээш удаа зорчих бол 1000 төгрөг нэмж төлнө. Энэ зохицуулалт оюутнуудад ч хамаатай. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах …
Continue reading “1000 төгрөг төлж зорчих зохицуулалтыг хойшлуулжээ”
Солонгос иргэдийн визгүй зорчих хугацааг сунгав
Монгол Улсын Засгийн газар Солонгос иргэдийн аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчих хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна. Ингэхдээ “Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирсэн Солонгос иргэдийг 2022 оноос эхлэн визгүй зорчихыг Монгол Улсын Засгийн газар түр зөвшөөрчээ. Уг нь 2024 оны арванхоёрдугаар сар хүртэл байсан ч энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл …
Continue reading “Солонгос иргэдийн визгүй зорчих хугацааг сунгав”
Хотын дугаар олголт энэ сарын 15-наас эхэлнэ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлийг https://carplate.ulaanbaatar.m… цахим систем дээр нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн авч эхлэхээр болжээ. Иргэд дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгох юм байна. Хамгийн …
Continue reading “Хотын дугаар олголт энэ сарын 15-наас эхэлнэ”
Дэлхийн улс орнууд шинэ жилийн баяраа хэрхэн угтсан бэ
Улаанбаатарчууд уламжлалынхаа дагуу өчигдөр урлагийн тоглолт үзэж, шинэ оноо төв талбайдаа угтацгаалаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний шинэ жилийн мэндчилгээг Бээжингийн иргэдэд том дэлгэцээр дамжуулав. Япончуудын хувьд ариун дагшин хэмээн тооцогддог Фүжи уулын дээгүүр Нар мандаж буй дүрсээр Токио хотын захиргааны байрыг гэрэлтүүлжээ. Өмнөд Солонгосчуудын хувьд ням гарагт болсон онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан …
Continue reading “Дэлхийн улс орнууд шинэ жилийн баяраа хэрхэн угтсан бэ”
Өнөөдрөөс нийтийн тээврээр зорчихдоо 1000 төгрөг төлнө
НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан тогтоолын дагуу өнөөдрөөс эхлэн иргэд нийтийн тээвэрт 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих юм. Ингэхдээ Улаанбаатар смарт карт болон арилжааны бүх банкны карт унших төхөөрөмж ажиллана. Түүнчлэн удахгүй Qpay, socialpay зэрэг цахим төлбөрийн хэрэгслийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал ярихдаа, “2021 оны судалгаагаар нэг зорчигчийг тээвэрлэх …
Continue reading “Өнөөдрөөс нийтийн тээврээр зорчихдоо 1000 төгрөг төлнө”
“Приус”-ын албан татвар 108 мянга, зам ашигласны төлбөр 100 мянган төгрөг
НИТХ нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай, мөн Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хамт баталсан. Ингэхдээ тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан юм. Албан татвар: “Приус” 108000₮, “Лексус 570” 564300₮, “Портер” …
Continue reading ““Приус”-ын албан татвар 108 мянга, зам ашигласны төлбөр 100 мянган төгрөг”
Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтөд хамрагдах материалын жагсаалт
Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид …
Continue reading “Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтөд хамрагдах материалын жагсаалт”