Ардчилсан намын ЕНБД-аар Н.Ганибалыг томилжээ

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Наянтайн Ганибалыг ЕНБД-ын үүргийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх эрхийг баталгаажууллаа. БОЛОВСРОЛ 1982-1992 он Сүхбаатар аймгийн 1-р бүрэн дунд сургууль 1992-1997 он Улаанбаатарын Их Сургууль, Хэрэглээний математикч 1999-2001 он Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Программ хангамжийн магистр 2002-2003 он Англи Улсын Стокпортын коллеж АЖЛЫН ТУРШЛАГА …

Ж.Галбадрах: Казахстан улс боловсролын салбарынхаа төсвийг танадагүй

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах Казахстан улсын Алмата хотын боловсролын байгууллагуудтай танилцаж, тус улсын боловсролын салбараас туршлага судалсан тухайгаа өөрийн цахим хуудастаа хуваалцсан байна. Тэрбээр, “Казахстан улс боловсролын салбарынхаа төсвийг танадагүй байна. Тодруулбал, тус улс нь  газар нутаг томтой, алслагдсан сум суурин ихтэй, газарзүйн байрлал цаг агаар төстэй, зарим нэг туулж ирсэн замнал адил төстэй бөгөөд суралцах зүйл …

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Монгол Улсад анх удаа айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад 2025 оны 07 дугаар сарын эхээр төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна. Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийх анхны төрийн айлчлал юм. …

М.Нарантуяа-Нара: Хаврын морин уралдааныг эсэргүүцсэн гишүүдийг заналхийлж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хаврын морин уралдааныг зохион байгуулах эрхийг орон нутгийн удирдлагуудад шилжүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара: “Өвөл, хаврын морин уралдааныг цуцлах тухайн үеийн шийдвэрийг маш олон бодит нотолгоонд тулгуурлаж гаргаж байсан. Гэтэл өнөөдөр Засгийн газар өөрөө энэ шийдвэрээ цуцаллаа. Хаврын морин уралдааныг зохион байгуулахын эсрэг …

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг эрэн сурвалжилж байна

УЕПГ-аас Прокурорын байгууллагын 2024 оны хяналтын ажлын дүн мэдээ, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим хэргийн хяналт шийдвэрлэлт, явцын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр, Нийслэлийн прокурорын газраас “УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбаттай холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас мөрдөн шалгаж байна. Түүнийг гадаад улсад оргон зайлсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа” гэж мэдэгдэв. Ж.Мөнхбат нь нүүрсний хулгайн …

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эмгэнэл илэрхийллээ

Бүгд Найрамдах Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа их хүмүүний хань, үр хүүхдүүд, гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхөд, шавь нар, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье. Тэрээр Ардын Их Хурлаас 1990 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Монгол Ард …

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 оны 01 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Турк Улсад 20 жилийн дараа хэрэгжүүлж …

М.Нарантуяа-Нара: Цэцэрлэг сургуулийг 12-р сарын 15-наас эхлэн амраах хэрэгтэй

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн цахим хуудастаа  “Цэцэрлэг сургуулийг жигд 12-р сарын 15-наас амраагаад, хоёрдугаар сараас хичээллүүлвэл учиртай байна,  Хүүхдийн өвчлөл дэгдэлт газар авч байгаа үед зөв зохицуулалт хийхсэн Боловсролын Сайдаа. Нөхцөл байдлыг үнэлж зөв менежмент хийх нь олон эрсдлээс сэргийлэх байлтай” гэж бичжээ. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа тухай мэргэжлийн байгууллагууд …

​Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах бүсчилсэн сургалт Дундговь аймагт боллоо

Монгол Улсын Их хурлаас Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталж, 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд сургагч багш бэлтгэх бүсийн сургалтыг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын Ахмадын холбоо хамтран бүсчлэн зохион байгуулж, говийн бүсийн аймгуудын сургалтыг Дундговь аймагт энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа. …

С.Мөнхчулуун: Манай намын нэр дэвшигч нарыг сонгуулийн хороо бүртгэж авсангүй

Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга С.Мөнхчулуунтай сонгуулийн явцын талаар утсаар мэдээлэл авахад, тэрбээр Аймгийн удирдлагуудтай өрсөлдөх манай намын нэр дэвшигч нарыг сонгуулийн хороо хууль бусаар бүртгэж авсангүй, ажлын цагаар сонгуулийн хороо нь цоожтой байна гэлээ.