Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хаврын морин уралдааныг зохион байгуулах эрхийг орон нутгийн удирдлагуудад шилжүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара: “Өвөл, хаврын морин уралдааныг цуцлах тухайн үеийн шийдвэрийг маш олон бодит нотолгоонд тулгуурлаж гаргаж байсан. Гэтэл өнөөдөр Засгийн газар өөрөө энэ шийдвэрээ цуцаллаа. Хаврын морин уралдааныг зохион байгуулахын эсрэг байр сууриа илэрхийлсэн гишүүдийн үр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд сошиалаар заналхийлж байна. Ийм зүйл хэрхэвч байж болохгүй”