Эрүүл мэндийн яам Covid-19-ийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.6.4/ мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.6.3/ нийт 469 шинжилгээ хийснээс 468-д нь коронавирус илрээгүй. Харин нэг хүнд вирус илэрлээ. Энэ хүн нь тавдугаар сарын 26-нд Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн бөгөөд давтан шинжилгээгээр вирус илэрлээ. Харин халдвартай хүмүүсээс 21 хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ. Тэдний ес нь оюутан. Мөн эдгээр хүмүүс нь тавдугаар сарын 13-14-нд Монголд ирсэн хүмүүс. Эмчилгээний хугацааг тооцвол 21-22 хоног байна. Одоогоор ХӨСҮТ-д 157 хүн эмчлүүлж байна.
Монгол Улсад Covid-19-ийн халдвар зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан нийт 186 тохиолдол бүртгэгдлээ. Мөн нийт 65 хүн эдгэрч гарснаас 36 нь сувилалд, 16 нь гэрийн ажиглалтад, 13 хүн нь бүрэн эдгэрээд байна.