Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Уг хуралдаанаар ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Улсын онцгой комиссын шийдвэрээр улс орон даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 24-нөөс хойш түр зогсоогоод байсан юм.