Улсын онцгой комиссын Шуурхай штабаас энэ сард хийгдэх 14 тусгай нислэгийн хуваарийг танилцуулсан. Цаашид нислэгийн тоог нэмэгдүүлэх эсэхийг тусгаарлах байрны багтаамжтай уялдуулан явуулахыг албаныхан онцолсон. Өнгөрсөн хугацаанд 15 мянга гаруй иргэнийг 40 улсаас татаж аваад байгаа юм.
Наймдугаар сард үйлдэх тусгай үүргийн 14 нислэгийн хуваарь.
- Наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар
- Наймдугаар сарын 5-нд АНУ-ын Сиатлл-Улаанбаатар
- Наймдугаар сарын 6-нд Энэтхэгийн Шинэ Дели-Улаанбаатар
/тэнд байгаа 150 гаруй иргэнийг авчирна. Энэ нислэгээр Вьетнамд байгаа 17 иргэн ирнэ/
- Наймдугаар сарын 7-нд Токио-Улаанбаатар
- Наймдугаар сарын 8-нд Франкфурт- Улаанбаатар
- Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
- Наймдугаар сарын 14-нд Сөүл- Улаанбаатар
- Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар /транзит нислэгээр Сөүл рүү ирэх боломжтой иргэдийг багтаана. Үүнд АНУ-аас ирэх иргэд түлхүү хамрагдана/
- Наймдугаар сарын 20-нд Истанбул- Улаанбаатар
- Наймдугаар сарын 21-нд Франкфурт- Улаанбаатар
- Наймдугаар сарын 22-нд Сөүл- Улаанбаатар
- Наймдугаар сарын 24-нд Токио – Улаанбаатар
- Наймдугаар сарын 26-нд Франкфурт- Улаанбаатар
- Наймдугаар сарын 27-нд Австрали руу дахин нислэг үйлдэнэ.