Шинэ төрлийн коронавирусийн цар тахлын улмаас Ерөнхий боловсролын сургуулийн хичээллэх горимд өөрчлөлт оруулах саналыг салбарын яамнаас гаргасан. Энэ дагуу ЕБС-ийн сурагчдын нэг ангид байх тоог 20-25 байлгах, үүний тулд хичээлийн гурван өдрийг танхимаар, хоёр өдрийг гэртээ теле хичээл үзэх горимоор явуулахаар шийдвэрлээд байгаа. Мөн шинэ хичээлийн жилийн эхлэл 9 дүгээр сард өмнөх ангийн 3, 4 дүгээр улирлын хичээлийн агуулгыг бататгахаар төлөвлөснийг салбарын яамнаас мэдээллэж байна.
Цар тахлын улмаас өнгөрсөн нэгдүгээр сараас хойш ЕБС-ийн хичээл завсардаад байсан. Тиймээс сурагчдын агуулгын хоцрогдлыг арилгах, мэдлэг, ойлголтыг бататгахад анхаарах, Танхимын бус хэлбэрээр зохион байгуулагдах хичээлийн хуваарийг түр журмыг үндэслэн гаргаж, багш суралцагчидтай холбоо тогтоож зайнаас суралцах үйл ажиллагааг дэмжиж ажиллах юм байна.
Эх сурвалж: БСШУЯ