Томуугийн эсрэг дархлаажуулалтын явц орон нутагт 77.8, нийслэлд 73.3 хувьтай үргэлжилж байна.
Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Өвөрхангай аймагт дархлаажуулалт 106.1 хувь байгаа нь аймгуудын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин нийслэлийн Налайх дүүрэгт 86.9 хувьтай үргэлжилж байгаа юм.
Томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь улирлын томуугийн хүндрэлээс сэргийлэх өндөр үр дүнтэй арга юм.
Иргэн та амны хаалтаа зөв зүүж, гараа тогтмол угааж, хүн хоорондын зайг баримтлан хувь хүнээс шалтгаалах арга хэмжээг сайтар хэрэгжүүлж, эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байгаарай.
Томуугийн эсрэг вакцины тухай мэдээллийг 1800-0119 дугаараас аваарай.
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцины хамралт, 2020 оны аравдугаар сарын 19-ний байдлаар