Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн/2020.11.19/ 11 цагийн ээлжит мэдээлэл хийлээ.
Өчигдөр/2020.11.18/ нийт 1390 хүнд шинжилгээ хийснээс 31 хүнээс корона вирусийн халдвар илэрлээ. Алтанбулагийн боомтоор энэ сарын 16-ны өдөр орж ирсэн 30 жолоочийн 7 жолоочоос, Дархан-Уул аймгаас 1 тохиолдол, Сэлэнгэ аймагт 4, Орхон аймагт 13, Дорноговь аймагт 1, Улаанбаатар хотод 3 тохиолдол илэрчээ. Ингэснээр Монгол улсад халдварын батлагдсан тохиолдол 505 болж, эдгэрсэн 329, ХӨСҮТ-д 169 хүн эмчлүүлж байна.
- Улаанбаатарт 18
- Сэлэнгэ аймагт 28
- Орхон аймагт 13
- Дархан-Уул аймагт 11
- Дорноговь аймагт 1
- Говьсүмбэр аймагт 1