Засгийн газрын өнөөдрийн/2020.12.13/ хуралдаанаас гарсан шийдвэрийг Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. Үүнд:
- 12 дугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, уул уурхайн олборлолт, боловсруулах чиглэлийн ААН, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч зэрэг 9 байгууллагаас бусад ААН-үүдийн цахилгаан, дулаан, дулааны уур, усан хамгамж, хогны төлбөрийг тэглэх
- Бүх айл өрхийн ус, цахилгаан, хогны мөнгийг энэ оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны 7 дугаар сарын 1-н хүртэл тэглэх, /Дулааны мөнгийг 100 хүртэл мкв байртай айл өрхүүд тэглүүлнэ. Харин 100 мкв-аас дээш бол үлдсэн мкв-ын төлбөрөө өөрсдөө төлөх/
/Үүнд шаардлагатай 650 орчим тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлнэ./
- Шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулах
/Шахмал түлшний хөнгөлөлтөд шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” компани хариуцна. /