• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 6 сар 29, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДАРГА Ч.МӨНХБАТ: . Энэ хурал нь Нэгжийн хууль зөрчиж, хууль бусаар хуралдсан тул аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэр нь хүчин төгөлдөр биш

АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДАРГА Ч.МӨНХБАТ: . Энэ хурал нь Нэгжийн хууль зөрчиж, хууль бусаар хуралдсан тул аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэр нь хүчин төгөлдөр биш

2021/07/21
- Нийгэм
0

Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Мөнхбат өнөөдөр /2021-07-21/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хурлаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн байр суурийг танилцуулж, мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, “-Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий төлөөлөгчдөөс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг хэлэлцээд дараахь ШИЙДВЭР-г гаргаж байна. ҮҮНД:
- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 14 төлөөлөгчийн гарын үсэг бүхий 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн аймгийн Засаг даргыг огцруулах тухай албан бичигт дурьдагдсан үндэслэлүүд нь хууль зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй.
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалт “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлснээс хойш Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.”-ыг зөрчиж хуулийн хугацаанд хуралдуулаагүй гэж Ардчилсан намын бүлэг үзэж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зарлагдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанд оролцохгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хурал нь МУЗЗНДНТУТХ буюу нэгжийн хууль зөрчиж, хууль бусаар хуралдсан тул аймгийн Засаг даргыг огцруулах тухай гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр бус. Хууль бус учраас бид тус хуралд оролцоогүй” гэв.
Мөн тэрбээр, дэлхий нийтээр цар тахлын халдвартай тэмцэж буй хүнд цаг үеийг далимдуулан улстөржилт хийж байгаад харамсалтай байна гэсэн юм.
Архангай аймгийн Ардчилсан нам

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан
Нийгэм

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан

2025/06/16
“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО
Нийгэм

“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО

2025/06/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Exploring the Impact of Technology on Online Roulette Australia

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Запасной вход к интернет казино: аккаунт и логин

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Рассмотрение виртуального казино с бездепозитным бонусом

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Интернет гэмблинг-платформа с приветственным вознаграждением при регистрации

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.