• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 6 сар 29, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Коронавирусын халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхсан Хөвсгөл аймгийн удирдлагуудад хариуцлага тооцжээ

Коронавирусын халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхсан Хөвсгөл аймгийн удирдлагуудад хариуцлага тооцжээ

2021/09/02
- Нийгэм
0

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын фэйсбүүк хуудаст коронавирусын халдвар авсан иргэдийн нэрсийг олон нийтэд мэдээллэсэн,  Түнэл суманд коронавирусын халдвар авсан иргэдийн байршлыг олон нийтэд зарлаж, ойр орчимд зорчихгүй байхыг анхааруулж, хүний нэр төрд халдаж ялгаварлан гадуурхсан явдал өнгөрсөн 7 дугаар сард болжээ. Энэ талаар Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол ирж, гомдлын дагуу шалгах ажиллагаа явуулж дээрх нөхцөл байдлыг тогтоосон байна.  Тиймээс тогтоогдсон нөхцөл байдлыг арилгаж, хүний нэр төрд халдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажиллах талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд шаардлага явуулсан бөгөөд энэ дагуу Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан Эрдэнэбулган, Түнэл сумын холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ авч, сахилгын шийтгэл оногдуулжээ.

Цаашид ч иймэрхүү байдлаар хүний нэр төрд халдах үйлдэл гарах эрсдэлтэй байна. Өнгөрсөн хугацаанд иргэд гэрийн тусгаарлалтад орж, хаалганд наалт нааснаар хүнсээ авах боломжгүй болсон, мөн тусгаарлах байрны ойр орчимд зорчихгүй байх тухай анхааруулга, мэдээллийг олон нийтэд түгээж хүний нэр төрийг гутаан доромжилсон, ялгаварлан гадуурхсан зэрэг гомдол, мэдээлэл ХЭҮК-т байнга ирж байгаа талаар мэдээллээд байсан юм. Тиймээс  хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж ажиллах талаар Комиссын гишүүний зөвлөмжийг 21 аймгийн удирдлагуудад хүргүүлсэн гэлээ.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан
Нийгэм

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан

2025/06/16
“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО
Нийгэм

“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО

2025/06/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Exploring the Impact of Technology on Online Roulette Australia

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Запасной вход к интернет казино: аккаунт и логин

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Рассмотрение виртуального казино с бездепозитным бонусом

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Интернет гэмблинг-платформа с приветственным вознаграждением при регистрации

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.