Байгаль орчны сайдад хаягласан захидлыг уламжилж байна.
"Сайн байна уу Байгаль орчин аялал жуулчлалын сайдаа
Энэ жил самрын ургац маш муу байна. Самрын ургац муу байгаа тул самарт явсан хүмүүс хол явж чадаагүй нь буцаж ирж байгаа тухайгаа ярьж байна. Жаахан ургасан самар нь болц нь гүйцээгүй болохоор самраа унагах гэж модоо гэмттэл нь мунаар балбаж байна. Мунадаад ч унахгүй самрын модыг машинаар мөргүүлж самрыг нь унагаж байна гэнэ. Гэтэл авлигад өртсөн судлаачид чинь “самрын нөөц ихтэй” гэж худлаа ярьж байгаль орчныг сүйдлэх гэж байна.
Сайд та байгаль дэлхийгээ хайрласан шийдвэр гаргана уу! гэж чин сэтгэлээсээ хүсье" гэжээ.