Жил бүрийн аравдугаар сарын 13-нд "Хөхний даруулгагүй" өдрийг тэмдэглэдэг. Мөн аравдугаар сарыг хөхний хорт хавдрын талаар урьдчилан сэргийлэх сар болгож уг өвчний тухай иргэдийн ойлголт мэдээллийг сайжруулах чиглэлээр аян өрнүүлдэг.
Энэ оны судалгаагаар дэлхий даяар нийт 2.3 сая гаруй эмэгтэйчүүд хөхний хорт хавдартай хэмээн оношлогдоод байна. Өнгөрсөн жил 685 мянган эмэгтэй хөхний хорт хавдрын улмаас амь насаа алдсан харамсалтай тоо мэдээлэл гарчээ.
Нийт өвчтөний талаас илүү хувь нь хожуу шатандаа оношлогддог байна. Тиймээс та бүхэн хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлж, гэртээ хөхөө өөрөө шалгаж, тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаарай.
Хөхөө өөрөө шалгах заавар: