Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2076 халдварын тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар манай улсад "КОВИД-19" халдварын нийт тохиолдол 334.865 болж байна.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 1113 нь Улаанбаатар хотод, 963 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6085 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 16 хүн нас барж, нийт 1440 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19.628 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 56.789 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.