Сүүлийн 24 цагийн хугацаанд 1719 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс нийслэлд 964, орон нутагт 755 хүнээс халдвар илэрчээ. Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас 21-80 насны 19 хүн эндсэн байна. Өнөөдрийн байдлаар манай улсад "КОВИД-19" халдварын нийт тохиолдол 344.736 болж байна. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1607 хүн энджээ.
Уг халдварт өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 18.841 иргэн, хөнгөн шинж тэмдэгтэй гэрээр эмчлүүлж буй 52.399 иргэн байна.