УИХ-ын чуулганы хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хийсэн.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, хуулийн төсөлд хуулийг 2023 оноос хэрэгжиж эхлэхээр тусгасныг дурдаад аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгоход, эхний жилд 261 хүнд олгох мөнгөн урамшуулалд 5.6 тэрбум төгрөг, цаашид жил бүр дунджаар 2.3 тэрбум төгрөг шаардагдана гэсэн хариултыг өгсөн юм.
Эцэст нь санал хураалт явуулан нийт гишүүдийн олонхын саналаар хуулийг эцэслэн баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.