Halloween буюу Сүнсний баяр нь манай улсын нийтээр тэмдэглэх баярын тоонд албан ёсоор ордоггүй ч хүүхэд, залуусын дунд түгээмэл тэмдэглэж, арга хэмжээ зохион байгуулах хандлагатай байдаг. Гэвч БШУЯ-наас үүнийг хориглосон тушаал, шийдвэрүүдийг 2018 оноос хойш гаргаж байгаа билээ.
Тодруулбал, нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд зааснаас бусад хэлбэрийн баяр, тэмдэглэлт өдрийг бүх шатны боловсролын, сургалтын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байхыг үүрэг болгож байв. Тиймээс Халловины баяртай холбогдолтой үйл ажиллагааг ЕБС-иудад зохион байгуулахыг зөвшөөрөхгүй хэмээлээ.