Иргэд аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет болон ХӨСҮТ-ийн амбулаторын 114 тоот өрөөнд ирж элэгний гепатит "В" вирусийн эсрэг вакцинд хамрагдах боломжтой талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Монгол улсад зонхилон тохиолдох хавдрын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд элэгний хорт хавдар ордог бөгөөд энэ төрлийн хавдар нь B,C вирусээр үүсгэгддэг. Иймээс иргэд орон даяар тогтмол хийгддэг элэгний гепатит "В" вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдахыг уриаллаа.
Нийт гурван тун вакцин хийлгэх бөгөөд гурван тунгаа бүрэн авснаар 10-15 жилийн дархлаа тогтох юм. Нэг сануулах зүйл нь шинжилгээнд хамрагдаж "В" вирусгүй гэсэн шинжилгээний хариугаа авч ирэн вакцинаа хийлгэх аж. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд даатгалын сангийн санхүүжилтээр элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг иргэдэд үнэгүй хийдэг.