"Ковид-19" халдвар авч гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүн, түүний ар гэрийнхэнд зориулсан асар сувилгаа хэрхэн хийх талаарх зөвлөмжийг хүргэж байна.
Халдвар авсан хүмүүст өгөх зөвлөмж:
- Хэрэв халууч ханиалгаж байвал амны хаалтаа тогтмол сольж гараа бүлээн савантай усаар угаагаарай
- Гэрээсээ гарахгүй байж, шингэн зүйл сайн ууж, амин дэмээр баялаг хүнс хэрэглэж, сайн амраарай
- Гэр бүлийн бусад гишүүдээс тусдаа өрөөнд тусгаарлагдаж өрөөгөө тогтмол агааржуулаарай
- Гэр бүлийн гишүүдтэй ойртохдоо эмнэлгийн амны хаалт зүүж, зайнаас харьцаарай
- Ханиалгаж найтаахдаа тохойны дотор тал руу ханиаж найтаагаарай. Эсвэл нэг удаагийн амны алчуур хэрэглэх.
- Хэрэв амьсгал давчдах, цээжээр хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж дуудаарай.
Асаргаа хийж буй хүмүүст өгөх зөвлөмж:
- Халдвар авсан хүнийг сайн амрах, шингэн зүйл сайн уух, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх боломжтоой хангаарай
- Халдвартай хүнтэй нэг өрөөнд хамтдаа байгаа тохиолдолд эмнэлгийн амны хаалт зүүж, амны хаалтаа солих болон хаяхдаа нүүрэндээ хүргэхээс зайлсхийгээрэй
- Гараа бүлээн савантай усаар тогмол угаах буюу халдвар авсан хүнд асаргаа үзүүлсний дараа, угаалгын өрөө ашигласны дараа, хоол бэлтгэхийн өмнө болон дараа.
- Асаргаанд байгаа хүнээс тусдаа аяга, халбага, ор хөнжлийн даавуу ашиглаж, эд зүйлсийг нь бүлээн савантай усаар тогтмол угааж ариутгаарай
- Асаргаанд байгаа хүний гар их хүрдэг гадаргууг тогтмол ариутгаж, халдваргүйжүүлээрэй
- Асаргаанд байгаа хүний биеийн байдлыг тогтмол ажиглаж, шинж тэмдэг нь хүндэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж аваарай.