ДЭМБ-аас 2021 оны 11 сарын 26 өдөр ӨАБНУ-д бүртгэгдсэн B.1.1.529 хувилбарыг анхаарал татсан аюултай хувилбарт бүртгэх шийдвэрийг гаргасан билээ. Омикрон хувилбар нь бусад хувилбартай харьцуулахад дахин халдварлуулах эрсдэл өндөр байгаа бөгөөд нарийвчилсан судалгаанууд хийгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор улс орнуудад эрсдэлд суурилсан хилийн хориог хийхийг санал болгоод байгаа.
Омикрон хувилбар дээр хийгдсэн судалгааны урьдчилсан үр дүнгээр ковид-19 халдвараар өвдөөд эдгэсэн хүмүүс дахин Омикрон хувилбараар өвчлөх эрсдэл өндөр байна.
Коронавирусын шинэ хувилбараас сэргийлэх аргууд:
- Амны хаалт зүүх
- Хүн хоорондын зай барих
- Гараа тогтмол угаах
- Өрөө тасалгаанд агааржуулалт хийх
- Хүний бөөгнөрлөөс зайлсхийх
- Ханиаж, найтаахдаа ам хамраа таглах
- Вакциндаа идэвхтэй хамрагдах.
Эх сурвалж: ДЭМБ, ЭМЯ, НЭМҮТ