"Монполимет" ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 10 тэрбумыг төлсөн талаар эх сурвалж мэдээллээ. Тус компани Хөгжлийн банкнаас 2014 онд 65 000 000 ам долларын зээл авсан бөгөөд өнөөдрийн байдлаар үлдэгдэл өрийн дүн 113 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Монгол банкнаас уг зээлийг анхаарал хандуулах зээлийн ангилалд оруулаад байсан юм.