Хөгжлийн банкны асуудалтай холбоотой УИХ-ын нээлттэй сонсгол эхэллээ. Нээлттэй сонсголын үеэр Хөгжлийн банкинд шалгалт хийсэн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр шалгалтын мэдээллийг өглөө. Энэ үеэр Хөгжлийн банкны зээлдэгчтэй холбоотой мэдээллийг үндэслэн хамаарал бүхий улстөрчдийг танилцууллаа. Үүнд:
1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга – Хөтөл ХХК, тоск Шинэ яармаг төсөл
2. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг - Кью Эс Си ХХК /Тус компанид давуу эрх олгосон/
3. УИХ-ын гишүүн С.Бямбацогт - Вестерн холд ХХК /Төсөл нь сайн хэрэгжиж байгаа бөгөөд гүйцэтгэл 70 хувьтай байна/
4. УИХ-ын гишүүн Г. Амартүвшин - Вертекс майнинг ХХК
5. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг - Вертекс майнинг ХХК
6. УИХ-ын гишүүн Г.Дамдинням - Вертекс майнинг ХХК
7. УИХ-ын гишүүн асан М.Билэгт - Ачлал трейд ХХК, Монлаа ХХК
8. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат - Түгээмэл түмэн хишиг ХХК
9. УИХ-ын гишүүн ассан Ш.Шаравдорж - Шанхмайнинг ХХК
10. УИХ-ын гишүүн Б.Ундармаа - Капитал банк, Монгол эм импекс концерн ХХК
11. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг - Хөгжлийн банк, Хөтөл ХХК, Кью Эс Си ХХК
12. УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав - Монполимент ХХК
13. ҮАГ-ын дарга асан Д.Хүрэлбаатар - Эрд хул ХХК
14. ЗТХЯ-ны дэд сайд асан Ш.Лхамсүрэн - Мондулаан ХХК
15. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр - МАК цемент ХХК
16. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан - Монгаме ХХК
17. Сангийн дэд сайд асан С.Пүрэв - Энсада истерн ХХК
18. УИХ-ын гишүүн асан Б.Элдэв-Очир - Изинис эйрвэйз ХХК
19. ТЕГ-ын дарга асан Б.Хурц - Изинис эйрвэйз ХХК
20. ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр -Хөгжлийн банкнаас зээл гаргахад нөлөөлсөн гэж үзсэн байна.