Даваа гарагт Турк улсын өмнөд хэсэг болон Сирийн хойд хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 20,000 даваад байна. Аврах багийнхан нурангийг самнах явцад энэ тоо нэмэгдэх магадлалтай байгааг албаныхан мэдээлж байгаа юм. Пүрэв гарагийн шөнө гэхэд Турк улсад амиа алдагсдын тоо 17,406 хүрсэн бөгөөд хөрш Сирид амиа алдсан хүний тоо 3,317 болжээ.
Газар хөдлөлт болсноос хойш дөрвөн өдрийн хугацаа өнгөрч нурангид дарагдсан иргэдийг эсэн мэнд олох магадлал буурсаар байгаа ч аврагчид 45 настай Акгун Экер болон 2 настай хүүг Антакьягаас, 8 настай хүүг Диярбакир хотууд дахь нурангиас амьд мэнд олсон юм. Тэд ойролцоогоор 80 цагийн турш нурангид дарагдсан байдалтай байжээ.